Home » Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд by Г. Аюурзана
Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд Г. Аюурзана

Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд

Г. Аюурзана

Published
ISBN :
Enter the sum

 About the Book 

Тус ботид Г.Аюурзана өөрийн богино өгүүллэгүүд, эсээ, мөн 2 бэсрэг романаа багтаасан. Миний хувьд бол түүний өгүүллэгүүдээс эротик өнгө аяс, гүн бодлогоширол, экзистенциалист маягийн хувь хүний дүр их харагддаг. Уншууртай, салахын аргагүй өгүүллэгүүдMoreТус ботид Г.Аюурзана өөрийн богино өгүүллэгүүд, эсээ, мөн 2 бэсрэг романаа багтаасан. Миний хувьд бол түүний өгүүллэгүүдээс эротик өнгө аяс, гүн бодлогоширол, экзистенциалист маягийн хувь хүний дүр их харагддаг. Уншууртай, салахын аргагүй өгүүллэгүүд ч бий дээ. Энэхүү номыг ерөнхийд нь 3 хувааж болох юм.Эхний хэсэгт нь “Дурлалгүй ертөнцийн блюз” хэмээх цуврал, хоорондоо ямар нэгэн шижмээр холбоотой ч байж болох богино өгүүллэгүүд багтсан. Бүгд л азгүй дурладаг. Хамгийн сүүлийн төгсгөлийн хэсэгт зохиогч энэхүү өгүүллэгүүдээ “өшөө авагч” хэмээн нэрийдсэн хэн нэгэнд уншуулж байгаагаар гардаг. Өшөө авагч маань зочид буудлын хямдхан өрөөнд тэдгээрийг уншиж дуусаад: “Амьдрал гэж юу болохыг би мэдлээ, даанч тэнд чинь үнэнээсээ дурласан хүн ганц ч алга даа...” хэмээн хэлж буйгаар төгсдөг. Дурлалгүй ертөнц...???Хоёрдахь хэсэгт түүний “Есөн эсээ” хэмээх эсээ бодролууд багтсан. Бурханы тухай, Яруу найргийн тухай, Цаг хугацааны тухай, Үхэл, Дурлалын тухай гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хөндсөн. Эсээ болгондоо амьд жишээ, баримт оруулсан нь яг л Монтений эсээнүүд шиг. Мөн хавсралт болгон Хайку хэмээх Японы богино шүлгүүдийн тухай өгүүлэл оруулсан.Гурав дахь хэсэгт “Хэвтрийн хүн”, “Цасны роман” хэмээх хоёр бэсрэг романаа оруулсан. ХХ (Хэвтрийн хүн) хэмээх гол баатар маань нэг өглөө сэрэхэд л цаг хугацаа зогсчихсон байдаг. Ингээд л олон адал явдлууд өрнөнө дөө. Энэ романы гол утга санаа нь “бид хэзээ ч бие биенээ ойлгож чаддагүй юм байна” гэсэн санааг илэрхийлээд байх шиг санагдсан. Бэлгийн сулралтай эрчүүдэд туслах нэгэн төвийн тухай зар фм-ээр явахад нь сонирхоод утсыг нь тэмдэглэж авч байснаа, тэр цаасаа баатар маань сурсан зангаараа тухайн өдрийн тэмдэглэл болгож хуанлийн завсар хавчуулчихдаг. Харин түүнийг нас барсных нь дараа найз хүүхэн нь тэр цаасыг олж үзчихээд, утас руу нь залгатал өөдөөс нь хачин завхай асуултууд асуухгүй юу, ингээд л тэр ХХ-г шал буруугаар ойлгоод үлдчихдэг.Цасны романд, олон жил цас ороод орчлонгоос тусгаарлагдчихсан нэгэн тосгоны тухай гардаг. Гол дүр нь нэгэн жаахан охин байдаг. Түүний охин насаа үдэж буй тэр үдэш, хөрш авгай нарын ичгүүр сонжуургүй зан, хов жив... Удалгүй дулаарч, цас хайлж эхлэхэд, тосгоныхон ганц дархан өвгөнөөрөө завь хийлгэдэг. Бүгдээрээ ингээд үерт автаж үхснээс ганцыгаа ч болов завинд суулгаад амьд үлдээе гэж тохирдог. Ганц хоёрхон хүн багтах тийм жижиг завь л хийж дөнгөж л дээ. Ингээд тэр бүсгүй завинд суун амьд гардаг, тэр үедээ жирэмсэн байдаг билүү яадаг билээ. Зохиогч энэ тухай домгийг хөгшин настай өвөөгөөсөө сонссон гэж хэлдэг ба тэр өвгөн нь мөнөөх завь урласан дархан, бүсгүйн гэдсэнд байсан жаал нь зохиогч өөрөө юм уу, эсвэл гэдсэнд байсан жаал хожим өвгөн болоод түүнд дээрх түүхийг ярьж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй үлддэг...